Төв аймагт хуульчийн үргэлжилсэн сургалт боллоо

Төв аймагт Хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг нээж Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл үг хэлж, тус аймгийн хуульчдад сургалтын талаар цаашид баримтлах бодлого, чиг хандлага, Холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв. Сургалтыг шинээр батлагдсан Хуульчийн үргэлжилсэн сургалтын журамд нийцүүлэн дараах сэдвийн хүрээнд сургагч багш нар хариуцан явуулсан. Үүнд:
- “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог” сэдвээр сургагч багш Т.Наранцогт; - “Захиргааны гэрээ” сэдвээр сургагч багш, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ; - “Цахим гэмт хэрэг”, “Хүүхэд хамгаалал ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр сургагч багш Г.Оюунболд; - “Шүүх эмнэлгийн шинжилгээ” сэдвээр сургагч багш, АШУ-ны доктор, Хууль зүйн магистр М.Цэрэнбат. Сургалтын төгсгөлд холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ нар хуульчидтай санал, мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн ба нийт 35 гаруй хуульчид хамрагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 46 мин
МЭДЭЭЛЭЛ
3 цаг 4 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31