Монголын Хуульчдын холбооны нэр бүхий гишүүн хуульчид, Тамгын газрын ажилтнууд Төрийн дээд шагнал одон, медалиар шагнагдлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн салбар, Хуульчдын холбооны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын Хуульчдын холбооны нэр бүхий гишүүн хуульчид болон Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал одон, медалиар шагнагдлаа.

Тодруулбал, Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Хуульчдын холбооны сургагч багш, ахмад шүүгч Эрдэнэжаргалын Ариунаа, Тамгын газрын нярав Загдсүрэнгийн Оюунцэцэг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрдэнэчимэгийн Энэбиш, мөн холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Багаширын Азбаяр, Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхуягийн Жавхлантөгс, Зөвлөлийн гишүүн, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Чулууны Отгонбаатар, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, сургагч багш Цээпэлийн Азбаяр, Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч Замбалцэдэнгийн Оюун-Эрдэнэ, Мэдээлэл технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Хүрэлтулгын Наранхүү, мэргэжилтэн Пүрэвдэлгэрийн Оюун нар шагнагдсаныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч С.Энхбаяр, Тамгын газрын дарга Ш.Жолбарс тэргүүтэй удирдлагууд өнөөдөр (2023.07.18) гардуулан өглөө.

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхэм хуульчид болон Тамгын газрын ажилтнуудад баяр хүргэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
10 цаг 5 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06