ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ (INTERNATIONAL BAR ASSOCIATION) ЖИЛ ТУТАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Олон Улсын Барын холбооны жил тутам зохион байгуулагддаг чуулга уулзалт нь дэлхийн өнцөг булан бүрээс тус арга хэмжээнд оролцох хууль эрх зүйн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэдлэг туршлагаа солилцох, харилцаа холбоо тогтоох, бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх үйл ажиллагаа юм. Чуулга уулзалт нь олон улсын эрх зүйн хөгжил, түүний бизнес, нийгэм дэх гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, гишүүддээ хууль зүйн шилдэг үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах дэлхийн жишигт нийцсэн мэргэжил дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлог юм. Чуулга уулзалтанд хуульч, өмгөөлөгч, хүний эрхийн хуульч, прокурор, шүүгч, эрдэмтэн судлаач, засгийн газрын төлөөлөгчид зэрэг 130 гаруй улс орны төлөөлөгчид оролцох бөгөөд хурал, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг харилцан туршлага солилцох баялаг орчныг бүрдүүлэх энэхүү арга хэмжээ нь бизнесийн харилцаа тогтоох, насан туршийн нөхөрлөлийг хөгжүүлэх боломжийг олгоно. Олон Улсын Барын холбооны 2023 оны чуулга уулзалт нь 2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 3-ны хооронд Франц Улсын Парис хотод зохион байгуулагдана. Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. https://www.ibanet.org/conference-details/CONF2244

Чуулга уулзалтын хураамж: Олон Улсын Барын холбооны гишүүнчлэлтэй бол €3735, гишүүнчлэлгүй бол €4390.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
1
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 46 мин
МЭДЭЭЛЭЛ
3 цаг 4 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31