Монголын хуульчдын холбооны хамтран хэрэгжүүлж байгаа “НҮБ-ын залуу төлөөлөгч – байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн нээлт боллоо

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө дэлхий даяар хүчтэй мэдрэгдэж, үүний үр дагавар болох хэт халалт, томоохон үер, ган, зунд зэрэг байгалийн гамшиг Монгол Улсад ч тохиолдсоор байгаа өнөөдрийн нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны асуудлаар хүн бүрийн оролцоо чухал бөгөөд тэр дундаа залуусын оролцоог нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой.

            Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад энэ салбарын мэргэжилтнүүдээс гадна энэ чиглэлийн суурь ухагдахуун, мэдлэг, мэдээлэлтэй хуульч, өмгөөлөгч, эрх зүйчдийн оролцоо чухал боловч байгаль орчны чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа хуульчдын тоо практикт үүсээд байгаа хүндрэл, бодит нөхцөл байдалтай харьцуулахад туйлын хангалтгүй байна.

           Монголын Хуульчдын Холбооны зүгээс Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага, НҮБ-ын Нийгэмлэг болон энэхүү хөтөлбөрийн зохион байгуулагч бусад байгууллагуудтай хамтран уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчны хүндрэлүүдийг шийдвэрлэхэд залуу хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “НҮБ-ын Залуу Төлөөлөгч -   Байгаль Орчны Манлайлал 2023” хөтөлбөрийн нийт 30 оролцогчийн 10 оролцогчийг нь хууль зүйн салбараас шалгаруулсан. Хөтөлбөрөөр дамжуулан хуульч, эрх зүйчдийг байгаль орчны салбарт ажиллах чадавхтай боловсон хүчин болгон бэлтгэх, энэ чиглэлээр олон улс, бүс нутгийн хэмжээнд ажиллах чадавхтай шинэ залуу хуульчдыг бэлтгэх нь МХХ-ны энэхүү хөтөлбөртэй хамтарч байгаа гол зорилго юм.

            Мөн 2024 оны 2-3 дугаар сард Кени Улсын Найроби хотод зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны Ерөнхий ассамблейд эх орноо төлөөлөн оролцох оролцогчийг хөтөлбөрт оролцож байгаа хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнууд дундаас шалгаруулах болсон нь МХХ-ноос урьд өмнө хуульч, эрх зүйчдийн дунд зохиогдож байгаагүй шинэлэг үйл ажиллагаа болж байгаагаар онцлог юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
1
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
9 цаг 33 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06