“НОТАРИАТЫН МЭДЭГДЭХ ХУУДАС ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Монголын Хуульчдын холбооны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмгөөллийн Легал Полиси ХХК хамтран 2023 оны 11 сарын 24-ний өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор, профессор П.Одгэрэл нээж үг хэлэв. Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч,  Хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргал “Нотариатын мэдэгдэх хуудас бичих онол практикийн асуудал”,  Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Өмгөөллийн Легал Полиси ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваажанцан “Төлбөр барагдуулах ажиллагаанд нотариатын мэдэгдэх хуудсыг хэрэглэх нь”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг “Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулах нь”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга дэд хурандаа С.Бямбарагчаа “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болох нь” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Өмгөөллийн Легал Полиси ХХК-ийн дэд захирал С.Эрдэнэсувд оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцсон Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох талаар өөрсдийн санал, хүсэлтийг солилцлоо. Хэлэлцүүлэгт оролцсон илтгэгчдэд болон хуульчдад ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
21 цаг 18 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05