НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДУНДАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Нийгэмлэг НҮТББ, Монголын Хуульчдын Холбоо болон холбогдох бусад байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрт хамрагдаж байгаа хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнуудын дунд “Хуульчдын мэтгэлцээний тэмцээн”-ийг 2023 оны 11-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хоёр үндсэн чиг хандлага болох “Carbon Taxes versus Cap and Trade” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион явуулав.

Тэмцээний шүүгчээр Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны тэргүүн, өмгөөлөгч Ш.Алтангадас, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хуульч, өмгөөлөгч Б.Мөнхзаяа, МахониЛиотта ХХН хуулийн фирмийн партнер Д. Номин нар тус тус ажиллалаа.

Шүүгчдийн нийлбэр дүнгээр “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн оролцогч, хуульч О.Мөнхнасан нэгдүгээр байр эзэлсэн бол, оролцогч А.Бямбадалай хоёрдугаар байр эзэллээ.

Хөтөлбөрийн хууль, эрх зүйн салбарын нэг шилдэг оролцогч 2024 оны 02-р сарын 26-ны өдрөөс 03-р сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотод зохион байгуулагдах “НҮБ-ын Байгаль орчны ассамблей”-д оролцох юм. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
1
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
9 цаг 2 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
11 цаг 25 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
Уржигдар 09 цаг 25 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53