БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАА

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хороо, Байгаль орчны эрх зүйн дэд хороо нь Монгол улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси байгаль хамгааллын олон улсын байгууллага, Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клубтэй хамтран Байгаль орчны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хүрээнд хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, илтгэгчээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Баярмаа, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш хуульч, судлаач Р.Очирбал нар оролцож сонирхолтой илтгэж хэлэлцүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээс дараах зарчмын шинжтэй үндсэн санал, санаачилга гарлаа.

1. Байгаль орчны тухай хуулийг дагаж гарсан журмуудыг уялдаа холбоог хангаж давхардсан шинжтэй ерөнхий зохицуулалтуудыг хуульд тусгах байдлаар системчлэх байдлаар шинэчлэх шаардлагатай.

2. Олон улсын байгаль орчны эрх зүйн үндсэн зарчмуудыг Байгаль орчны тухай хуульд тусгах шаардлагатай.

3. Байгаль орчны хамгааллын тогтвортой санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

4.Байгаль орчны талаар баримтлах дунд хугацааны бодлогын баримт бичгийг яаралтай боловсруулж батлуулах практик хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул энэ тал дээр анхаарах зэрэг бодлогын болон хуулийн төслийн үзэл баримтлал тусгах шаардлагатай зэрэг саналууд гарлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
20 цаг 58 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05