“ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ, ТАЙЛБАР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Процессын хуулийн хэрэглээ, тайлбар”  сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн нээлтийг  нээж Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр үг хэлж хэлэлцүүлгийг нээлээ.

Тус хэлэлцүүлгийн илтгэгчээр Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, Улсын дээд шүүхийн тайлбар: §18.3, 61.1, 62.1”, Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ ба Улсын дээд шүүхийн тайлбар: §122.1, 122.5”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ ба Улсын дээд шүүхийн тайлбар: §54.1.1, 54.1.5”, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор, захиргааны эрх зүйн судлаач Н.Хулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ ба Улсын дээд шүүхийн тайлбар: §106.5” тус тус сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон хуульчдад ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 28 мин
МЭДЭЭЛЭЛ
2 цаг 46 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31