“LAW AND ECONOMICS” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “LAW AND ECONOMICS” цуврал уулзалтын ээлжит хэлэлцүүлэг боллоо. Уулзалтыг Эдийн засгийн эрх зүйн хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, хуульчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн зорилтот арга хэмжээг зохион байгуулахад салбарын хуульчдын санал бодлыг сонсох, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор зохион байгууллаа.

Уулзалтад санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, арбитр, компанийн эрх зүй, үнэт цаасны эрх зүй, хөрөнгө оруулалтын эрх зүй, санхүү эдийн засгийн асуудлаар иргэн, эрүү, захиргааны эрх зүйн хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг дагнан явуулдаг хуульч гишүүд оролцож чөлөөтэй ярилцаж, санал бодлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж хорооны 2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хуульчдын санал, зөвлөмжийг сонсохын зэрэгцээ хамтран ажиллах боломж, нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Хорооны зүгээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Хорооны гишүүд, хуульчид хамтран ажиллах аливаа санал, санаачилгаа хороонд хэдийд ч чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх боломжтой бөгөөд Хорооны зүгээс хамтран ажиллахдаа таатай байх болно.

Уулзалтад цаг заваа гарган идэвхтэй оролцсон хуульчдадаа талархлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
Өчигдөр 19 цаг 46 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Өчигдөр 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26