“БИЗНЕСИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АРГА ЗҮЙ /COMMERCIAL NEGOTIATION” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс 2024 оны 3 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зориулан зохион байгуулж буй “БИЗНЕСИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АРГА ЗҮЙ /COMMERCIAL NEGOTIATION” сэдэвт сертификат олгох сургалт эхэллээ.

Энэ удаагийн сургалтыг “Clifford Chance” олон улсын хуулийн фирмийн Парис хот дахь салбарын Ахлах зөвлөх хуульч Хадагтай Sandrine Colletier болон Сингапур хот дахь салбарын Ахлах хуульч Ноён William Holmden нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад нийт 50 гаруй хуульч хамрагдаж байна.  

Тус   хөтөлбөр нь 2024 онд Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах гэрээгээ дахин сунгасан бөгөөд энэхүү сургалт нь 2024 оны анхны сургалт юм. Өмнө нь 2023 оны хамтын ажиллагааны хүрээнд тус Хөтөлбөр нь Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр МХХ-ны хуульчдад “Олон улсын арилжааны арбитр”, “Хөрөнгө оруулагч-Засгийн газар хоорондын маргааныг шийдвэрлэх нь”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвүүдээр  сертификат олгох сургалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ. 

Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн Зөвлөх өмгөөлөгч (Хатагтай Гришма Прадхан болон уг сургалтын багш нар болох Хадагтай Sandrine Colletier, Ноён William Holmden нарыг хүлээн авч уулзлаа. 

 

Тус уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөртэй цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, МХХ-ны Олон улсын эрх зүйн хорооны дарга Х.Наранбулаг нар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26