“БИЗНЕСИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АРГА ЗҮЙ /COMMERCIAL NEGOTIATION” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (Commercial Law Development)-ийн дэмжлэгтэйгээр 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй” сэдэвт сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх хуульч Гришма Прадхан нар нээсэн бөгөөд уг сургалтаар бизнесийн хэлэлцээр (commercial negotiation)-ийн үндсэн ойлголт (хэлэлцээрийн төрөл, аргууд, хэлэлцээр хийгчийн төрөл, ангилал), хэлэлцээрт хэрхэн бэлтгэх, хэлэлцээрийг хэрхэн удирдан явуулах, хэрхэн хаах зэрэг агуулгын хүрээнд дэд сэдэв болгон онолын болон практик асуудлуудыг хөндлөө.
Энэхүү сургалтыг “Clifford Chance” олон улсын хуулийн фирмийн Парис дахь салбарын Ахлах зөвлөх хуульч хатагтай Sandrine Colletier болон Сингапур дахь салбарын Ахлах хуульч ноён William Holmden нар өмгөөлөгч, хуульч нарт мэргэжлийн онцлогтой нь уялдуулан бодит жишээнд үндэслэн орсон бөгөөд, сургалтад хамрагдсан 52 хуульчид гэрчилгээ гардууллаа.
Монголын Хуульчдын холбооноос “Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй” сургалтыг видео хичээл хэлбэрээр гишүүн, хуульч нарт хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26