Өглөөний уулзалт боллоо

Монголын Хуульчдын холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр (2024.03.06) “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвийн хүрээнд өглөөний уулзалт, ярилцлагыг зохион байгуулж 30 гаруй хуульч оролцож, санал солилцлоо.

Өглөөний уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт түгээх багш, трэйнэр, илтгэгч Б.Болороо оролцож Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газрын 2, 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийн хэрэгжилт, бодит нөхцөл байдал, эрх зүйн орчны талаар танилцуулав. Зочин хөтлөгчөөр Хуульчдын холбооны гишүүн хуульч, Өмгөөллийн Буяа энд партнерс ХХН үүсгэн байгуулагч Б.Буянжаргал оролцов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, улс төр, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох эрх зүйн болон бусад орчныг шинэчлэх, хүртээмжтэй болгох, олон улсын жишигт хүргэх, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлаж байгаа хууль тогтоомжийг хүний эрхэд нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй боловсруулах, батлах, бодлого боловсруулагчид төдийгүй нийгэм бүхэлдээ анхаарах шаардлагатай талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 8 мин
МЭДЭЭЛЭЛ
2 цаг 26 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31