МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ХОЁРДУГААР ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний хоёрдугаар техникийн зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Тус мэтгэлцээний тэмцээнд оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгээс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр удирдамжид заасан журмын дагуу санамсаргүй сонголтын аргаар оюутнуудыг 16 багт хуваасан.

Тэгвэл өнөөдрийн хоёрдугаар техникийн зөвлөгөөнөөр хамтран зохион байгуулагч 16 хуулийн фирмийн багуудын оноолтыг сугалааны журмаар хийлээ. Хуулийн фирмүүдийн оноолт сугалах дарааллыг мөн санамсаргүй сонголтын аргаар буюу цахим хүрд эргүүлэн тогтоов.

Хоёрдугаар техникийн зөвлөгөөнд дасгалжуулагч хуулийн фирмүүд болон оюутнуудын төлөөллийн хамт Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар оролцлоо. Багуудын оноолттой доорх хүснэгтээс  танилцана уу.

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцогч оюутнууд болон тэднийг дасгалжуулах хуулийн фирмүүддээ амжилт хүсье! 

Оролцогч сургуулиуд:

Хамтран зохион байгуулагчид:

Тэмцээний оноолт: 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
3
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 8 мин
МЭДЭЭЛЭЛ
2 цаг 26 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31