Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН 6 ДУГААР ХУРАЛД ОРОЛЦЛОО

Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Лхагвабаяр, “НҮБ-ын Залуу Төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн шилдэг оролцогч, хуульч О.Мөнхнасан нар Бүгд Найрамдах Кени улсын нийслэл Найроби хотноо 2024 оны 02-р сарын 26-ны өдрөөс 03-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн 6 дугаар хурал”-д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөллүүдийн хамт амжилттай оролцлоо.

 НҮБ-ын Байгаль Орчны Ассамблей нь дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар шийдвэр гаргадаг дээд түвшний хурал бөгөөд хоёр жил тутамд нэг удаа хуралддаг.  Энэ жилийн ассамблейн үндсэн сэдэв нь “Triple Planetary Crisis: Climate change, nature loss, and pollution” сэдвийн хүрээнд дэлхийн 190 гаруй улс орноос нийт 5600 орчим төлөөлөгчид оролцож нийт 19 тогтоолын төсөл, 2 шийдвэрийн төслийг хэлэлцсэнээс 15 тогтоол, 2 шийдвэрийг тус тус баталсан.

Олон улсын хэмжээнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр тогтоол, шийдвэр гаргахад ажлын хэсгийн албан болон албан бус хурал, уулзалт, нэгдсэн хурал болон хурлын хүрээнд болж буй бусад үйл ажиллагаанд Монгол улсаас анх удаа залуу хуульчид оролцож байгаа тохиолдол бөгөөд цаашид энэхүү ассамблейд оролцох зорилт тавиад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
10 цаг 0 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 11 цаг 03 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 09 цаг 10 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 33 мин
МЭНДЧИЛГЭЭ
Уржигдар 09 цаг 15 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Уржигдар 09 цаг 12 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24