МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ПУСАН ХОТ ДАХЬ КОСИН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбоо гишүүн хуульчдаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилгоор БНСУ-ын Сэжүнг Глобал компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хуульчид 2024 оны 02 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот дахь Косин их сургуулийн дэргэдэх Нэгдсэн эмнэлэгт бүтэн биеийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдахаас гадна байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудтай танилцах аялалд хамрагдлаа.


Түүнчлэн хуульчдын бүрэлдэхүүнийг Пусан хотын шүүхийн Ерөнхий шүүгч Ким Жон Сү болон бусад шүүгчид хүлээн авч, эрүүгийн болон иргэний хэргийн маргаан шийдвэрлэх үйл явц болон шүүхийн цахимжилтын үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн Пусан хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ан Сон Мин, өөрийн төөлөөлөгчдийн хамт хүлээн авч, уулзалт зохион байгуулж, Пусан хотын аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар бидний сонирхсон асуултад хариулт өглөө.


Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Косин их сургуулийн эмнэлэгийн захирал О Гён Сэүн нар цаашид хуульчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, эмчилгээ хийлгэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
11
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26