“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 22-ны зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, хуулийн төслийг боловсронгуй болгож батлуулах зорилгоор зохион байгуулсан тус хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент нар үг хэлсэн.

Тус хэлэлцүүлэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт ба дүн шинжилгээ” сэдвээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, “МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн ахиц дэвшил, цаашдын төлөв ба олон улсын туршлага” сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, төвийн ТУЗ-ын дарга Б.Сэргэлэн, “ТББ, мэргэжлийн холбоодын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын төвүүдийн байгуулсан эвлэрлийн гэрээний биелэлтийн талаарх олон улсын туршлага” сэдвээр Сингапурын Менежментийн их сургуулийн эрх зүйн профессор (практик), Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академийн захирал Надяа Александер, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны товч танилцуулга” сэдвээр судлаач Г.Цагаанбаяр, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн танилцуулга” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүй хэлтсийн ахлах шинжээч М.Цолмон нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх, сайжруулахад мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухал байгааг онцолж, статусыг тодорхой болгох хэрэгтэйг дурдаж байсан. Мөн хил дамнасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хууль тогтоомжоор зохицуулах, Монгол Улсад бэхжүүлэхээс гадна хэд хэдэн конвенц, олон улсын баримт бичигт нэгдэн орох асуудлыг судлах хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28