“Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” төслийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа

    Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж буй  “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн мэргэжилтнүүдийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.

    Тус төслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нарыг чадавхжуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргах, олон улсын  сайн туршлагаас нэвтрүүлэх зорилготой хэрэгжүүлж буй ажээ.

  Төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульч, шийдвэр гүйцэтгэгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан, магадлан итгэмжлүүлэх,  сургалт зохион байгуулах, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх зэргээр  хамтран ажиллахаар ярилцлаа.  

   Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эвлэрүүлэн зуучлалын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, ЕСБХБ-ны хуульч Виталий Свитовый, ЕСБХБ-ны төслийн шийдвэр гүйцэтгэлийн олон улсын зөвлөх Йос Уитдехааг, ЕСБХБ-ны төслийн дотоодын хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн, ЕСБХБ-ны төслийн МТ-ийн дотоодын зөвлөх Э.Энх-Амгалан нар оролцсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28