“УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

   Монголын Хуульчдын холбооноос Сонгуулийн Ерөнхий хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

  Хуульчдыг мэргэшүүлэх тус сургалтын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын зочид оролцсон.

   Сургалтын хүрээнд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн онцлог зохицуулалтууд болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн сурталчилгаа, хориглох зүйлийн талаар, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хуульч Г.Оюунболд сонгуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх, сонгуулийн үеэр гардаг зөрчил, гэмт хэрэг болон сонгуулийн үйл ажиллагаанд хуульчийн үүрэг, оролцоо ямар байх талаар хичээл орсон. Мөн Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэхүү сургалт нь сонгуулийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал, хууль хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн оролцогчид онцоллоо. 

   УИХ-ын сонгууль болгох хугацаа дөхөж буйтайгаар холбоотой хуульчдад сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээний талаар мэдээлэл өгөх, мэргэшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтад 60 гаруй хуульч, өмгөөлөгч оролцож, тэдэнд батламж олгосон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47