“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

 

Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” сэдэвт сертификат олгох, кредит цагийн сургалтад бүртгэж байна. 

АНУ-ын худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр улсуудын хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан бизнес, арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, олон улсын сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн текникийн туслалцаа үзүүлдэг  хөтөлбөр юм.

“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” сэдэвт сургалтад 2023 ба 2024 онуудад Монголын Хуульчдын холбооны нийт 50 гишүүн, хуульч бүртгүүлэн хамрагдаж сертификатаа гардан авсан бөгөөд энэ удаагийн сургалт нь  өмнөх сургалтуудад хамрагдаж чадаагүй бусад хуульчдыг  хамруулах зорилготой юм. Өөрөөр хэлбэл тус сургалтад зөвхөн өмнөх сургалтад хамрагдаагүй хуульчид бүртгүүлэн хамрагдана.  

 Сургалтыг  “Rajah & Tann” Сингапурын хуулийн фирмийн Олон улсын арбитрын практикийн Дэд захирал  бөгөөд Өмнөд Азийн албаны Дэд Захирал , хуульч Авинаш Прадхан болон мөн тус хуулийн фирмийн Олон улсын арбитрын болон барилгын төслийн практикийн Зөвлөх хуульч Дивеш Менон нар удирдан  явуулна.  

Сургалт Англи хэл дээр Монгол орчуулгатайгаар явагдах бөгөөд сургалтын материал, хэрэгслээр хангана.

Мөн сургалтын үеэр үдийн хоол болон хөнгөн зуушаар хангана.

Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг, мөн сертификат олгоно.

Сургалтад энд дарж бүртгүүлнэ үү. Танхимын багтаамжаас хамааран хүний тоо хязгаартай.

Бүртгэл 11 дүгээр сарын 17-ны өдөр хаагдах бөгөөд төлбөр төлснөөр баталгаажихыг  анхаарна уу.

Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд 09:30-16:30 цагийн хооронд

Хаана: Шангри Ла Ballroom-3

Төлбөр: 350,000 /2 багц цаг тооцно/

Худалдаа хөгжлийн банк 499 218 869 /гүйлгээний утга: Гар утасны дугаар/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47