ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооноос санаачлан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Давааням нар нээж үг хэлсэн.

   Хэлэлцүүлгийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгох, тамга, тэмдэг алдагдсан, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйн талаар мэдээлэл өгсөн бол “Грандлекс партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Халиунаа “Компанийн улсын бүртгэлийн тулгамдсан асуудал. /Харьцуулсан эрх зүй/” сэдвүүдээр илтгэл тавьсан.  

    Илтгэлийн дараа панел хэлэлцүүлэг явуулсан бөгөөд чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, панелистаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, “Грандлекс партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Халиунаа, ХЭУБГ-ын дарга Ж.Аюуш, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн ахлах референт О.Нарантуяа нар оролцлоо.

   Тус хэлэлцүүлэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Улсын Ерөнхий Прокурорын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид оролцож хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монголын Хуульчдын холбоотой санамж бичиг байгуулж, хуулийн төсөл боловсруулах, санал өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
6 цаг 25 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
11 цаг 2 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26