ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран  “Хот байгуулалтын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд ХББОСЯ-ны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат “Хот байгуулалтын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Ж.Сайнхишиг “Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэл” сэдвээр, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Хот төлөвлөлтийн шийдвэр гаргах процесс: Эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал” сэдвээр, Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв дагуул хотын хөгжлийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн С.Энхжаргал Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд хийсэн үнэлгээний тайлан” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг Хот байгуулалт, дахин төлөвлөлттэй холбоотой захиргааны актад хамаарах маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттогтох ажилласан бөгөөд тус хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ажилтнууд, Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд, Монголын Хуульчдын холбооны гишүүд болон холбогдох төрийн болон нийслэлийн Захиргааны байгууллагын албан хаагчид оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр Хот байгуулалтын салбарын эрх зүйн орчны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, хууль тогтоомжийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хот байгуулалтын тухай хуулийн боловсронгуй болгох, холбогдох дүрэм, журмуудыг нийтэд ил тод байршуулах талаар оролцогчид санал солилцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
6 цаг 25 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
11 цаг 2 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26