АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын чиглэлд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх” сургалтыг 2025 оны тавдугаар сарын 12-13-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх 16 эвлэрүүлэн зуучлагчид, шүүгчид болон Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын нийт 30 гаруй төлөөлөл хамрагдаж, эвлэрүүлэн зуучлалын талаар үндсэн суурь ойлголт, тэр дундаа арилжааны болон бизнесийн шинжтэй хэрэг маргааныг явуулахад шаардлагатай ур чадвар, мэдлэг ойлголтоо дээшлүүлж байна.

Сургалтын хөтөлбөрийг төслийн олон улсын болон үндэсний зөвлөхийн багийн Канад Улсын Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх хүрээлэн (ADR Institute of Canada – ADRIC)-ийн сайн туршлагад үндэслэн боловсруулсан бөгөөд сургалтыг 2024 оны 11 дүгээр сард бэлтгэгдсэн сургагч багш нарын багийн шинэчлэн боловсруулсан гарын авлага болон насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог, оролцоонд суурилсан арга барилд суурилан удирдан явуулж байна.

Сургалтыг нээж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд болон Монголын Хуульчдын холбоо Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал нар үг хэлсэн бөгөөд нээлтийн үеэр ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Чадварлаг эвлэрүүлэн зуучлагчид нь үр нөлөөтэй эвлэрүүлэн зуучлалын зах зээлийг бүрдүүлэгч тулгуур багана бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн харилцаа, нэр хүндээ хадгалан маргаанаа шийдвэрлүүлэх боломжийг олгодог. Энэхүү гарын авлага нь та бүхний өдөр тутмын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрэг болохуйц ширээний ном болохоос гадна танд Монголын бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн үгэндээ хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн Монголын Хуульчдын холбоо Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал “Маргаан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол эвлэрүүлэн зуучлал юм” хэмээн онцоллоо.

Эвлэрүүлэн зуучлагчдын үндэсний чуулга уулзалтыг 2025 оны тавдугаар сарын 14-нд зохион байгуулж, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан шинэчлэл” болон “Цахим шүүх 2.0” төслийн явц, хөгжүүлэлт туршилтын үр дүн, нэвтрүүлэлт", үүн дотроо эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах системийн хөгжүүлэлт, анхаарах асуудлыг хөндсөн сэдвээр хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага юм.

ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 35 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05