“ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН КРИМИНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургууль, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хороо, “Суурийн Жанцан сан” төрийн бус байгууллагатай хамтран “Цахим гэмт хэргийн криминологийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Цахим арга, хэлбэрээр болон цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй гэмт хэргийн хуулийн зохицуулалт, төлөв байдал, криминологи шинж, урьдчилан сэргийлэх арга зүйг тодорхойлох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, практикийн нэгдлийг хангах, хуульч, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн алба хаагчдын шинжлэх ухаанч санал, дүгнэлтийг хэлэлцүүлэх зорилгоор байгуулж буй тус эрдэм шинжилгээний хуралд хууль зүйн салбарын 60 орчим хуульч, профессор багш, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд хуульч, эрдэмтэн, судлаачдаас нийт 30 гаруй илтгэл ирүүлснээс “Суурийн Жанцан судлал (Бүтээлийн үнэ цэн), Монголын криминологийн хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдвээр Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны багийн профессор, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг, “Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглах нь” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Р.Баярмагнай, “Цахим орчинд үйлдэгдэж буй зарим төрлийн гэмт хэргийг тодорхойлох асуудал” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Н.Сайнбаяр, “Цахим гэмт хэргийн нийтлэг шинж, эрх зүйн зохицуулалт” сэдвээр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын судлаач, Бээжингийн их сургуулийн докторант Д.Бадамханд, “Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатар, “Цахим мөрийтэй тоглоомын криминологийн чиг хандлага: 1xbet” сэдвээр Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөгч Г.Мягмарцэрэн, Б.Даваадэмбэрэл, “Кибер хүчирхийллийн тухай ойлголт, түүний зохицуулалт, криминологийн чиг хандлага: харьцуулсан судалгаа” сэдвээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, докторант М.Дэлгэржаргал, “Цахим гэмт хэрэг: Цахим нотлох баримтын ойлголт, олон улсын зохицуулалт, стандарт” сэдвээр Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор М.Сансарсайхан нар илтгэл хэлэлцүүлсэн байна.

Хэлэлцүүлсэн илтгэлүүд нь цахим хэрэгсэл ашиглаж үйлдэж буй гэмт хэргийн чиг хандлага, гэмт хэргийг илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглах, эрх зүйн зохицуулалт зэрэг ач холбогдолтой өргөн хүрээний асуудлыг хөндсөн болохыг оролцогчид онцолж, хурлыг жил бүр тогтмол зохион байгуулах талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хурлын хүрээнд ирүүлсэн болон хэлэлцэгдсэн илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл гаргаж, санал, зөвлөмжүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаар болсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28