“МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЭРХ ЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ: ХБНГУ-ЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЭРХ ЗҮЙ БА САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос  “Монгол Улсын нийгмийн хамгааллын эрх зүйг боловсронгуй болгох нь: ХБНГУ-ын нийгмийн хамгааллын эрх зүй ба сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Германы Касселын их сургуулийн Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн эрх зүйн тэнхимийн профессор, Германы холбооны нийгмийн хамгааллын шүүхийн хүндэт шүүгч Феликс Вельти, Касселын их сургуулийн докторант, судлаач С.Амармэнд нар зочин илтгэгчээр оролцов.

Профессор, шүүгч Феликс Вельти “Германы нийгмийн хамгааллын эрх зүйн тусгай зохицуулалтууд ба нийгмийн хамгааллын шүүхийн үүрэг” сэдвээр, судлаач С.Амармэнд “Германы нийгмийн хамгааллын шүүхийн тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэгч нар Германы нийгмийн хамгааллын эрх зүйн зохицуулалтуудын тухай тайлбарласнаас гадна тус улсад нийгмийн хамгааллын дагнасан шүүхийн тогтолцоо ажилладаг тухай танилцуулж, нийгмийн хамгааллын эрх зүйд нийгмийн даатгалын сангуудын удирдлагын хэлбэр чухал тухай, Германд нийгмийн даатгалын сангуудыг Засгийн газраас бус, харин нийтийн эрх зүйн өөрийн удирдлага бүхий нэгдлүүд (сангууд) удирддаг тухай болон нийгмийн даатгал, халамжийн суурь асуудал нь иргэдийн орлогын хэмжээ байдаг гэх зэрэг олон чухал асуудлуудыг хөндлөө.

Тус хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгчид, Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, орон нутаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Захиргааны эрх зүйн хорооны гишүүн хуульчид болон төрийн холбогдох байгууллагууд, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
6 цаг 25 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
11 цаг 2 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26