ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Прокурорын хороо, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн хамтран “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан их, дээд сургуулийн оюутнуудын дунд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх оюутнуудын санал, санаачилгыг дэмжих, тэдэнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, прокурорын хяналтын ажлын онцлогийг таниулах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулсан юм.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Их засаг” Олон улсын их сургууль, Олон Улсын “Улаанбаатар” их сургуулийн 41 оюутнаас 27 илтгэл ирүүлсэн.

Үүнээс илтгэлийн уралдааны тэргүүн байранд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Анхзаяа, Г.Болор нарын “Мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, шүүхийн байгууллагад хандах, үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах эрхийг хангах нь” илтгэл, дэд байранд Дотоод хэргийн их сургуулийн оюутан О.Номин-Эрдэнийн “Бага насны хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаан дахь хүүхдийн эрхийг хамгаалахад хиймэл оюун ухаан ашиглах боломж”илтгэл, гуравдугаар байранд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Э.Жавзмаа, Т.Анужин нарын “Хяналтын техник хэрэгсэл (цахим гав)-г ашиглан зорчих эрхийг хязгаарлах ял болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” илтгэл, тусгай байранд мөн сургуулийн А.Сумъяабэйс, Н.Түшиг нарын “Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд техник, технологийн дэвшлийг ашиглах нь: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн газарт үзлэг хийх жишээн дээр” сэдэвт илтгэл тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хоёрдугаар шатанд мөн Дотоод хэргийн их сургуулийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, Б.Цэцэгжаргал нар “Монгол Улсын Прокурорын байгууллага хиймэл оюун ухаан ашиглах боломж, шийдэл, хүний эрхийн асуудал”, “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Ган-Од “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтад хиймэл оюун ухааныг ашиглах нь”, “Шихихутуг” их сургуулийн оюутан Д.Баянжаргал, Б.Содчимэг нар “Мэдээллийн технологиор дамжуулан цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тулгарах асуудлыг шийдвэрлэх”, Олон Улсын “Улаанбаатар” их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Хулан “Цахим нотлох баримт ба хүний эрхийн хамгаалалт” сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18