Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
 “МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн удирдах хорооны анхдугаар хурал 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж, төслийн таван жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө (2025–2030) болон эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гол зорилтууд, цаашдын чиглэл болон Монгол Улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцлээ.
Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын 15 төлөөлөл багтаж байна.
Уг төсөл нь 2019–2022 онд хэрэгжсэн Нэгдүгээр шатны төслийн амжилт, үр дүнд тулгуурлан ИНБ, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүний эрхэд суурилсан хариу арга хэмжээг үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, мөн Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Кутюр нар нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал нар хамтран даргалсан.
Хурлын явцад гишүүд гэр бүлийн хүчирхийлэл/жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж буй засгийн газар, иргэний нийгэм, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, нийгмийн хамгаалал болон бусад салбарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар онцоллоо.
Төслийн хоёрдугаар шат нь малчид, орон нутгийн иргэд болон өсвөр насны охид, хөвгүүдэд тусгайлан чиглэж байгаа ба эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхэд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид сэтгэл зүйн гэмтэлд суурилсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд чиглэсэн сургалт мөн өсвөр насны хөвгүүдэд зориулсан эрүүл харилцаа болон амьдралын ур чадварын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.facebook.com/IDLOmongol холбоосоор орж танилцана уу.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
21 цаг 32 мин
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Өчигдөр 13 цаг 58 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24