ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ "CYBERSECURITY CONFERENCE 2025"-Д ОРОЛЦЛОО

Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвөөс 12 дахь жилдээ зохион байгуулж буй "Cybersecurity Conference 2025"-д Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж оролцлоо.

Тус үйл ажиллагаанд цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгаа, Монгол Улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлийг оролцогчид толилуулжээ.

Мөн хэлэлцүүлэгт АНУ-ын "U.S. Speaker" хөтөлбөрийн хүрээнд зочин илтгэгчээр хүрэлцэн ирсэн, АНУ-ын Зэвсэгт хүчин, Холбооны мөрдөх товчоо зэрэгт 35 жил ажилласан туршлагатай Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн М.К. Палмор оролцсон байна. Түүнчлэн, "Харуул Занги 2025" Ёс зүйт хакерын тэмцээний финалын тоглолт болсон нь хөтөлбөрийн нэгэн сонирхолтой хэсэг болжээ.

Цахим шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед манай улсын хуулийн салбарын Кибер аюулгүй байдал бидний анхаарлыг татаж байгаа билээ. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн системүүдэд хуримтлагдаж буй өгөгдөл нь зөвхөн иргэдийн хувийн мэдээлэл төдийгүй төр, байгууллагын нууц баримтуудыг агуулдаг. Тиймээс аливаа кибер халдлагын эрсдлийг бууруулахад хувийн болон байгууллагын дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхи, технологийн дэд бүтэц, тогтвортой хөрөнгө оруулалт зэрэг нь кибер аюулгүй байдлыг хангах гол түлхүүр болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
25 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
3 цаг 49 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
Өчигдөр 15 цаг 23 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 10 цаг 04 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
Өчигдөр 10 цаг 00 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 15 цаг 42 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35