ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД МУИС-ИЙН ХЗС-ИЙН “ВЕРИТАС” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Өмгөөллийн “Легал гайд” ХХК-тай хамтран Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний “Цахим шүүх-Mock trial 2025” тэмцээнийг 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

   Тус тэмцээн нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилтын энэ үед цахим хэлбэрээр, мөн анхан болон давж заалдах шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зохион байгуулагдсан онцлогтой боллоо. Тэмцээнд:

  1. “Их засаг” их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Цэц” болон “Факт” баг;
  2. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Веритас” болон “Эгүнэ” баг;
  3. Дотоод хэргийн их сургуулийн “True force” болон “Justice” баг;
  4. Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Акси” болон “UFE Law” баг;
  5. Олон Улсын “Улаанбаатар” их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Legal minds” баг;
  6. “Шихихутуг” их сургуулийн “Шихихутуг –1- баг;
  7. “Идэр” их сургуулийн “Lawyers” баг;
  8. “Сити” их сургуулийн “Advocate” баг оролцсон.

    Багууд анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх хоёр хэрэг, давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хоёр хэргийг тус тус 2025 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон техникийн зөвлөгөөн дээр цахим хэлбэрээр хүлээн авч, нэг сарын хугацаанд бэлтгэсэн юм.

   Оюутнууд энэ хугацаанд цахим хавтаст хэргээ судлахын зэрэгцээ онлайнаар шүүх хуралдаанд оролцох өрөө танхим, техник хэрэгслээ бэлтгэж мэтгэлцээндээ оролцсон.

   Зохион байгуулагчдын хувьд шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилтын үйл явцыг дэмжихийн зэрэгцээ иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхүүдийн оролцоог хангахын тулд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхүүд дээр анхан шатны цахим шүүх хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулсан юм. 

   Мөн зохион байгуулагчдын зүгээс оролцогч сургуулиуд, оюутнуудад зориулж мэтгэлцээний удирдамж, цахим шүүхийн мэтгэлцээнд оролцох гарын авлага, мэтгэлцээний дүрмийг цахим хэлбэрээр хүргүүлж, мэтгэлцээний бэлтгэл шатанд болон цахим шүүх хуралдааны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилттай холбоотой судалгаа авсан. Түүнчлэн оролцогч багуудыг тус бүрээр танилцуулах цуврал бичлэгийг бэлтгэж олон нийтийн сүлжээнд байршуулсан.

   Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний “Цахим шүүх-Mock Trial 2025” тэмцээнийг 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр ZOOM платформ дээр нээж, мэтгэлцээний зургаан тоглолт нэгэн зэрэг, хоёр тойргийн шүүх дээр явагдсан.

   Тэмцээний финалын шатанд Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Акси” баг,  Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эгүнэ” болон “Веритас” багууд шалгарч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, тойргийн зарчмаар хоёр хэргээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд танхимаар мэтгэлцсэн.

   Анх удаа цахимаар зохион байгуулсан “Цахим шүүх-Mock Trial 2025” тэмцээний:

  • Тэргүүн байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Веритас” баг шалгарч алтан медаль, өргөмжлөл, 3,000,000 төгрөгөөр;
  • Дэд байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эгүнэ” баг шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 2,000,000 төгрөгөөр;
  • Гувдугаар байранд Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Акси” баг шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр тус тус шагнагдав.

   Мөн мэтгэлцээний шилдэг мэтгэлцэгч-илтгэгчээр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Веритас” баг гишүүн Ч.Ариун-Энх шалгарч өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнуулсан.  

   Мэтгэлцээнийг хамтран зохион байгуулсан өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирм, оюутнуудаа дэмжин оролцуулсан хууль зүйн их сургуулиуд болон дэмжин хамтран ажилласан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хамт олон, хянагчаар ажилласан хуульчид, хэвлэл мэдээллийн багийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО

“ЛЕГАЛ ГАЙД” ХХК

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09