ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр салбарын мэргэжилтнүүд болон хуульчдын дунд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж үг хэлсэн бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулалт томилгооны үйл явц өрнөж буй энэ чухал цаг үед шийдвэр гаргагчид болон салбарын оролцогчдод Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүргийн талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид анхаарал шийдвэрлэх асуудлын талаар мэргэжилтнүүд санаа бодлоо солилцох боломжоор хангах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо. 

    Хэлэлцүүлгийн хүрээнд “Оюуны Инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвээр илтгэл тавьж, панел хэлэлцүүлгийг “Оюуны Инноваци” ТББ-ын судлаач Б.Төрболд чиглүүлж, хэлэлцүүлэгчээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав,  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, “Legaldata”-ийн захирал, хуульч, судлаач П.Баттулга нар оролцсон. Итгэгчийн зүгээс хэлэлцүүлгийн үеэр “Шүүгчийн сонгон шалгаруулалтын зорилго нь шүүхэд хамгийн сайн шаардлага хангасан нэр дэвшигчийг олж илрүүлэх, хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчийг томилоход оршино. Иймд шалгуур хангаагүй дээр биш, шалгуур хангасан дээр төвлөрөх нь эрэл хайгуулын эн тэргүүний зорилт болно” гэдгийг онцлоод, шүүгчид нэр дэвшигчдээс бичгийн шалгалт авдаг байдлаа өөрчлөөд шинэ арга, хэлбэр нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдсан.

    Дараагийн панел хэлэлцүүлэг “Шүүхийн нөөц, төсөв төлөвлөлт” сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд чиглүүлэгчээр “Нээлттэй нийгэм форум”-ийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, илтгэгчээр “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ийн судлаач Ж.Алтансүх, хэлэлцүүлэгчээр хуульч судлаач  Отгончимэг, Ж.Алтансүх, С.Билгүүн нар оролцсон. Энэхүү хэлэлцүүлгээр шүүхийн нөөц, төсөв төлөвлөлтийн талаарх судалгааны тайланг танилцуулж, цаашид шүүхийн төсвийг гүйцэтгэлд суурилсан шүүхийн санхүүжилт олгох талаар судлах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Шүүхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг дэмжих санг улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн тусгай архивын үйлчилгээний орлогоос санхүүжүүлэх, Шүүхийн цахимжилтыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийслэл болон орон нутгийн шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолсон.

Хэлэлцүүлгийн бичлэг үзэх: 

Нэгдүгээр панел хэлэлцүүлэг

Хоёрдугаар панел хэлэлцүүлэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18