ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 06-НД БОЛНО

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын ээлжит зургадугаар Их хурлыг 2025 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

   Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр батлав. Үүнд:

1.   “Хууль зүйн салбарын хөгжилд хуульчдын оролцоо” илтгэл;

2.   Хуульчдын холбооны Зөвлөлийн 2023-2025 оны тайлан;

3.   Монголын Хуульчдын холбооны 2023-2025 оны үйл ажиллагааны тайлан;

4.   Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.   Зочин илтгэл;

6.   Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээнд өөрчлөлт оруулах;

7.   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох;

8.   Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх;

9.   Хуульчдын холбооны 2026-2027 онд баримтлах чиглэл, стратеги төлөвлөлтийн талаар ээлжит VI Их хурлын төлөөлөгчдийн санал, хүсэлтийг сонсох;

10. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох.

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хуульчдын Их хурлын төлөөлөгчдийн тоог Их хурлын товыг нийтэд зарласан өдөр Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байсан нийт гишүүдийн 10 хувьтай тэнцүү байхаар заасан. Мөн Их хурлын төлөөлөгчдийн тоог сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөлөл тус бүр 20 хувь байхаар хувь, хэмжээг харгалзан тогтоохоор зохицуулсан.

   Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2025 оны арваннэгдүгээр сарын сарын 21-24-ний өдрүүдэд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд www.mglbar.mn цахим хуудсаар явуулна.

  Хуульч Та сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж, Хуульчдын Их хуралдаа идэвхтэй оролцоно уу.

      Холбоо барих утас: 7011-6364, 7011-6007

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
1 Сэтгэгдэл
2026-01-21 11:36
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
21 цаг 23 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05