ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран 'Why mediation? Why for Lawyers?' сэдэвт cургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго нар оролцож, чухал, ач холбогдол бүхий сэдвээр үйл ажиллагаа зохион байгуулж,  Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалыг тогтвортой хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны гишүүдэд талархал илэрхийлсэн. 

Энэхүү үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, нотариатч зэрэг 60 гаруй төлөөлөл оролцож, эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх үр дүнтэй ажиллагаа болох талаар сургалтад хамрагдаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан арилжааны эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүний үр дүнд арилжааны болон бизнесийн шинжтэй маргааныг илүү үр дүнтэй шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах болон олон нийтийн эвлэрүүлэн зуучлалд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэлээр санал солилцсон.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сонирхуулхад, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.  https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 28 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05