“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдтэй хамтран “Эвлэрүүлэн зуучлалын зохицуулалтын онол, арга зүй” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд хүргүүлээд байсан. Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо өчигдөр хуралдаж тус хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байна.

Хуульчдын тасралтгүй хөгжлийг дэмжих, эвлэрүүлэн зуучлал тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэхэд шаардагдах ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Чадварлаг хуульчид, эвлэрүүлэн зуучлагчид нь үр нөлөөтэй эвлэрүүлэн зуучлалын зах зээлийг бүрдүүлэгч тулгуур болох тул эвлэрүүлэн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх төдийгүй бизнес эрхлэгчдэд өөрсдийн харилцаа,нэр хүндээ хадгалан маргаанаа шийдвэрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг. Хуульчид шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх чадамжтай байх шаардлага гарч байгаа тул эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалт зайлшгүй хэрэгцээтэй байгаа.
Иймд Эвлэрүүлэн зуучлалын хорооноос санаачлан тус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь эвлэрүүлэн зуучлалын онол, практикийн уялдаа холбоог бэхжүүлэх, хуульчдын мэргэшсэн байдлыг сайжруулах ,бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, практик хэрэглээг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд үр нөлөөтэй юм.

Тус хөтөлбөрийн сургагч багшаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, ШЕЗ-ийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т. Болормаа,  Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. Тунгалагмаа, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Ц. Алтанцэцэг,  ШЕЗ-ийн ЭЗЗ-ийн гишүүн, хуульч, өмгөөлөгч О.Энх-Эрдэнэ, өмгөөлөгч Ч. Анар, ШЕЗ-ийн ЭЗЗ-ийн гишүүн, хуульч, судлаач Л. Галбаатар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ч. Энхцэцэг, ОТИС-ийн Хуульзүйн сургуулийн багш Д.Майцэцэг, МХХ-ны гишүүн хуульч, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Амарсанаа, МХХ-ны гишүүн хуульч, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, ОТИС-ийн Хуульзүйн сургуулийн багш Э. Цолмон, МХХ-ны гишүүн хуульч, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Г. Халиун нар ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 29 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05