“ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХ, ХӨГЖИЛ” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбоо нь “Иргэний үндсэн эрх, хөгжил” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, “Иргэний үндсэн эрх, хөгжил” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Цэцэнбаатар нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Монгол Улсад хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэхийн ач холбогдлыг хуульчид, олон нийтэд таниулах, сурталчлах болон эвлэрүүлэн зуучлагчийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн чиглэлийн бусад олон талт ажлуудыг зохион байгуулах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан бөгөөд талууд дотоод болон гадаадын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, зөвлөхүүдтэй туршлага солилцох, хамтран ажиллах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулах болон тодорхой сэдвийн хүрээнд олон улсын болон бүс нутгийн чанартай уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хамгааллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, оюутнуудыг дадлагажих, мэргэшихэд дэмжих, хуульч, багш, судлаач болон хууль зүйн салбарт ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ санамж бичгийн хүрээнд эхний ээлжид Сингапурын “ALLEN & GLENDHILL” хуулийн фирмийн партнер хуульч,Эвлэрүүлэн зуучлагч, багш Лэй Тэнээр арилжааны эвлэрүүлэн зуучлал болон ажлын байран дахь эвлэрүүлэн зуучлалын талаар урт хугацааны цахим, танхиим хосолсон сургалтыг зохион байгуулахаар ярилцлаа.

Тус санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Халиун, Ц.Амарсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 29 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05