ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар "Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ба сэтгэл зүйчийн хэрэгцээ" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Панелистаар Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг оролцов.

Мөн Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх хуулийн төслийн ажлын хэсгийн төлөөллөөс Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг, сэтгэл зүйч Ш.Доржханд, А.Баялагмаа нар оролцлоо.

Уулзалтаар гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй зарим орны гэр бүлийн дагнасан шүүхэд хэрэгжиж буй “Эдгэрүүлэх зүй ёс” /Therapeatic justice/-ны зарчимыг хөндөж, зарчмын хүрээнд гэрлэлтийн маргаан хянагдаж байгаа үед эхнэр, нөхөр, бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, гэрлэлт цуцлах ажиллагааны явцад гэр бүлд тулгарч байгаа сэтгэл зүйн хүндрэлийг даван туулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цаашид эх хүүхэд, эцэг хүүхэд тогтвортой, эрүүл харилцаа тогтооход процесс ажиллагаанд мэргэшсэн сэтгэл зүйчийг заавал оролцуулж, хэргийн оролцогчдод дэмжлэг үзүүлэх, түүнчлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд оролцох сэтгэл зүйч мэргэшсэн байх, 3 үе шаттай байдлаар сэтгэл зүйчийг ажиллагаанд орж ажиллах шаардлагатай гэдэгтэй оролцсон шүүгч, өмгөөлөгч, сэтгэл зүйч нар санал нэгдэв.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
11 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
6 цаг 19 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11