Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, хорооны нийт гишүүдийн дунд зарласан цахим сонгуулийн санал хураалтын дүнгээр хорооны Тэргүүнээр Ц.Одонжав, Удирдах зөвлөлийн гишүүнээр О.Билгүүн, Л.Энхсайхан, М.Мөнхжаргал, Э.Мөнхзолбоо, М.Өлзийцэцэг, Л.Баярт, Б.Энхчимэг, Б.Оюу-Эрдэнэ, Ж.Туяа, Т.Түвшинжаргал, О.Төгөлдөр, Yun Chaneun нар сонгогдон ажиллаж байна.
Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2023–2025 онд идэвх санаачилга гарган ажилласан Тэргүүн Г.Цагаанбаяр, гишүүн Х.Саруул, О.Чулуунцэцэг, Г.Оюунболд, Г.Бат-Отгон, О.Анхбаяр, Ж.Сайнхишиг, Г.Батзаяа нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
