“ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ БОЛНО

Эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэх, сургах, чадавхжуулах чиглэлийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалын зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Иргэний үндсэн эрх хөгжил” ТББ хамтран Сингапурын эвлэрүүлэн зуучлалын төвийн сургагч багш Лэй Тэнг сургагч багшаар оролцуулан “Ажлын байр, хамт олны дунд эвлэрүүлэн зуучлал” сэдэвт цахим сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлж, амжилттай явагдаж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол, Сингапур, Бразил улсын мэргэжилтэн төлөөллүүдийг оролцуулан “Хөдөлмөрийн маргаанд эвлэрүүлэн зуучлал” сэдвээр хэлэлцүүлэг, тодорхой тохиолдол дээр дүрд тоглох үзүүлэн тоглолтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хөдөлмөрийн маргаан дээр Эврэлүүлэн зуучлалыг хэрхэн явуулж байгаа тухай олон улсын туршлага, арга ажиллагаа, онцлогоос суралцах, танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Иймд Хуульчид Та бүхнийг хэлэлцүүлэг, сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Хэзээ:

-2026 оны 04 дүгээр сарын 17-нд Хэлэлцүүлэг-Хөдөлмөрийн маргаанд Эвлэрүүлэн зуучлал

-2026 оны 04 дүгээр сарын 24-нд Дүрд тоглох үзүүлэн тоглолт-Засгийн газар болон Үйлдвэрчний Эвлэл хоорондын маргаан сэдвээр тус тус явагдах болно.

Цаг: 18:00-20:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Бүртгүүлэх: https://docs.google.com/.../1FAIpQLSejTSw5zdvhta.../viewform

Жич: Таны бүртгүүлсэн и-мэйлээр тус үйл ажиллагаанд оролцох холбоосыг илгээх болно.

Холбоо барих: С.Базарсад - 99710177

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2 цаг 28 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05