ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

“Хуульчийн про боно өдөр” буюу 05 дугаар сарын 01-ний өдөр хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг нийслэл болон 21 аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус өдрийг угтан “Про боно долоо хоног” үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд өөрийн ажлын байранд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгөх өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийг бүртгэж байна.

Про боно бол сайн дурын ажил төдий биш, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн төлөө зүтгэх хариуцлага, нийгмийн итгэлийг сэргээх хүч юм. Монголын хуульчид сүүлийн жилүүдэд про боно соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлд тасралтгүй үр дүнтэй ажилласаар байна. Иймд Та бүхнийг про боно хийж, про боногийн үнэ цэнийг өөртөө, ажилдаа, бизнестээ болон хууль эрх зүйн салбарт нутагшуулж, чанартай өргөн хүрээнд эрх тэгш хүртээмжтэй байлгах туршлага, боломжийг бүрдүүлэхийг урьж байна.

Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд (Боломжит нэг өдрийг сонгоно.)

Бүртгүүлэх линк: https://forms.gle/obNWZa8BiXz9UgGN7

Бүртгэл: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цагт дуусна.

Холбоо барих: 70116364 /3/, хариуцах мэргэжилтэн Г.Сарангэрэл

Жич: Энэхүү “Про боно долоо хоног” үйл ажиллагаанд нэгдэж нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийн зар мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэх ажлыг Монголын Хуульчдын холбоо зохион байгуулах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28