"Хуульчийн про боно долоо хоног-2026" үйл ажиллагаанд өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдэн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өөрсдийн ажлын байранд 2026 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхэн дараах хаяг байршил, цагийн хуваарийн дагуу очиж хуульчдаас зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй авах боломжтой.
