ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан Монголын Хуульчдын холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хурал нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд прокурорын гүйцэтгэх үүрэг, хууль бусаар олсон хөрөнгийг мөшгөх, царцаах, хураах, буцаан авах болон холбогдох хариуцлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилт, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх үр нөлөөтэй арга замыг тодорхойлох зорилготой байсан юм.

Хуралд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Феликс Гленк нар оролцож, хурлын ач холбогдол агуулгыг тодотгож үг хэллээ.

Хурлын үндсэн илтгэлийг Чингис хаан одонт, Шинжлэх Ухааны академийн жинхэнэ гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл “Олон Улсын шинжтэй зохион байгуулалттай гэмт хэрэг ба Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн хууль бусаар хөрөнгийг мөшгих, буцаан авах, тулгарч буй сорил, прокурорын үүрэг оролцооны талаар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений прокурорын газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаах газрын дарга Хильдегард Боймлер-Хёсл, БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эдийн засаг, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих газрын дарга Дао Динк Чаонг, Бүгд Найрамдах Азарбейжан Улсын ерөнхий прокурорын газрын Тусгай хураан авах ажиллагааны зохион байгуулах газрын орлогч дарга Гюнай Айюбова нар илтгэл хэлэлцүүллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын төлөөлөл, Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 16 илтгэл хэлэлцүүлсэн.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 120 орчим хүн оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47