"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО

Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос санаачлан 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж буй “Сингапур Улсын хил дамнасан арилжааны маргааныг шийдвэрлэх тогтолцоо” сэдэвт сургалт, танилцуулгад хуульч Та бүхнийг урьж байна.

Энэхүү сургалт, танилцуулгаар Сингапурын хил дамнасан арилжааны маргааныг шийдвэрлэх тогтолцоог танилцуулна. Үүнд Сингапурын Олон улсын арилжааны шүүх (Singapore International Commercial Court – SICC), Сингапурын Олон улсын арбитрын төв (Singapore International Arbitration Centre – SIAC), Сингапурын Олон улсын эвлэрүүлэн зуучлалын төв (Singapore International Mediation Centre – SIMC)-ийн бүтэц, чиг үүрэг, онцлогийг авч үзэх юм.

Мөн Сингапурын Олон улсын арбитрын төвийн үйл ажиллагааны үндсэн онцлог, тэр дундаа 2025 онд шинэчлэн батлагдсан SIAC дүрмийн гол өөрчлөлтүүд, түүнчлэн Сингапурын Олон улсын арилжааны шүүхийн онцлогийг танилцуулна.

Түүнчлэн Сингапурын Олон улсын эвлэрүүлэн зуучлалын төвийн гүйцэтгэх үүрэг болон Arb-Med-Arb Protocol буюу Арбитр–Эвлэрүүлэн зуучлал–Арбитрын протоколын талаар танилцуулах бөгөөд энэхүү протокол нь талуудад арбитр болон эвлэрүүлэн зуучлалыг нэг маргаан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд уялдуулан хэрэгжүүлэх боломжийг олгодог онцлогтой.

Сургалтыг Сингапур Улсын Nair, Jen and Tan LLC хуулийн фирмийн захирал, олон улсын арбитр болон хил дамнасан арилжааны маргааны чиглэлээр мэргэшсэн хуульч Брайн Тан (Bryan Tan) удирдан явуулна.

Тэрээр компанийн болон арилжааны маргаан, олон улсын арбитр, банк, санхүүгийн маргааны чиглэлээр ажилладаг бөгөөд хил дамнасан шинжтэй, нарийн төвөгтэй, өндөр үнийн дүн бүхий хэрэг, маргаанд үйлчлүүлэгчдээ тогтмол төлөөлдөг.

Ноён Брайн Тан нь Сингапурын Олон улсын арбитрын төв, Олон улсын арилжааны шүүх болон Давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргаанд ажиллаж байсан арвин туршлагатай. Мөн Сингапур Улсын Олон улсын эвлэрүүлэн зуучлалын төвийн хүрээнд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож ажилласан.

Түүнчлэн Гаагийн конвенцийн хүрээнд гадаад улсын шүүхийн ажиллагаанд ашиглах нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтүүдийг Сингапурын Дээд шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд хамгийн сүүлд Сингапурын Дээд шүүхээс хувийн шинжээч (Private Examiner)-ээр томилогдсон.

Энэхүү сургалт, танилцуулгад оролцох хуульчид дараах https://forms.gle/Wg4GfPdx25L2UukB7 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой тодруулах зүйл байвал хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй bolor.mglbar@gmail.com хаягаар холбогдоно уу.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47