ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос санаачлан, Улсын дээд шүүхийн Захиргааны танхим, Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуульчийн этгээдийг дэмжих хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 10 жил: Үр дүн, хэтийн чиг хандлага” сэдэвт хуульчдын симпозиумыг 2026 оны зургадугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү симпозиум нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн практикт хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойд зориулсан бөгөөд хэрэгжилтийн үр дүнг нэгтгэн дүгнэж, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг эрдэмтэн, судлаач, шүүгч, хуульчдын оролцоотойгоор хэлэлцсэн онцлогтой боллоо.

Симпозиумыг нээж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ нар үг хэлж, Захиргааны эрх зүйн хөгжил, шүүхийн практикийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хууль зүйн доктор П.Одгэрэл “Захиргааны ерөнхий хууль: Амжилт ба сургамж” сэдвээр, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны төрөл, нотлох үүрэг, нотолгооны стандарт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Үүний дараа панел хэлэлцүүлэг өрнүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ чиглүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, МХХ-ны гишүүн хуульч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх, Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга, доктор Б.Дөлгөөн, “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн гүйцэтгэх захирал З.Сүхбаатар нар панелистаар оролцон Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Ганзориг Шивейцарь улсын Женев хотоос оролцож, “Захиргааны ерөнхий хуулийн эхний 10 жилийн түүх: Тухайн үеийн хандлага, сорилт, цаашдын зорилго” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Түүнчлэн Өмгөөлөгч А.Базар “Захиргааны процессын зохицуулалт, тайлбар шаардлагатай зарим асуудлууд” сэдвээр, ХЗДХЯ-ны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Дараагийн панел хэлэлцүүлгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа удирдан явуулж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнэ, УЕПГ-ын Хүний эрхийн бодлогын газрын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Ичинхорлоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор М.Болор-Эрдэнэ, “Legal Data” ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч П.Баттулга, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Ө.Ариунболор нар панелистаар оролцож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон.

Түс үйл ажиллгааны үеэр Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Шүүхийн индекс-2025” судалгааны үр дүнг танилцуулж, мэдээлэл хийсэн бөгөөд үйл ажиллагааны төгсгөлд нь Монголын Хуульчдын холбооны Тамрын газрын дарга Ш.Жолбарс симпозиумаас гарсан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулсан. Энэхүү симпозиумд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, эрдэмтэн, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож, захиргааны эрх зүйн салбарын өнгөрсөн 10 жилийн хөгжил, ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ цаашдын эрх зүйн шинэчлэлийн чиг хандлага, хэрэгжилтийг боловсронгуй болгох санал, зөвлөмжүүдийг хэлэлцсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
20 цаг 54 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05