СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат 2026 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сингапурт албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбоо болон Сингапурын Хуульчдын холбоо хооронд хоёр улсын хуульчдын мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн мэдлэг, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Сингапурын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Tan Cheng Han нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэхүү санамж бичиг нь хоёр улсын хуульчдын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал алхам боллоо.

Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Сингапурын Хуульчдын холбоог төлөөлөн Дэд ерөнхийлөгч Dinesh Singh Dhillon, Удирдах зөвлөлийн гишүүд Lim Seng Siew, Paul Tan Beng Hwee, Tanguy Lim, Mori Ong нар оролцсон бол Монголын талаас Эвлэрүүлэн зуучлалын асуудлыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүд болон Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Э.Алимаа нарын төлөөлөл оролцсон.

Энэхүү санамж бичиг нь Монгол болон Сингапурын хуульчдын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, олон улсын арбитр, эвлэрүүлэн зуучлал, хил дамнасан маргаан шийдвэрлэлт, LegalTech, хиймэл оюун ухаан болон хууль зүйн үйлчилгээний шинэ чиглэлүүдээр мэдлэг, туршлага солилцох чухал суурь болж байгааг талууд онцолсон.

Цаашид талууд хамтарсан хөтөлбөр, сургалт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монгол, Сингапурын хуульчдын мэргэжлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэн хөгжүүлэхээр ажиллах юм.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
1 цаг 8 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05