СУРАГЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаар тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно өдөр” болгож, энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.

   2019-2021 онуудад “Хуульчийн Про боно өдөр” өдөрлөгийг хуульчдын холбооны гишүүн хуульчид болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Нотариатчдын танхим, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, өмгөөллийн нөхөрлөлүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заах, зарим төрлийн төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, хорих ангид ял эдэлж буй хоригдлуудад хууль зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулсан.

   Дээрх хугацаанд нийслэл болон орон нутгийн хэмжээнд 12,850 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, 450 орчим сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулж, 287 хоригдолд хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байдаг.

   Тус үйл ажиллагааг энэ жил уламжлал болгон зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хуульчдын холбооноос баталсан хөтөлбөрийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад заахаар төлөвлөөд байна. Иймд тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хуульчид https://forms.gle/2pFsz9Q544YKWYcu5 холбоосоор бүртгүүлнэ үү.

Холбоо барих: 70116004, 90103449/Мэргэжилтэн Х.Саруул/

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 26 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06