Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

   Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.06.15/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

   Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, доктор Ц.Мөнхбат, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, доктор Б.Гүнбилэг, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар оролцсон.

   Санамж бичгийн хүрээнд талууд хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулахад хамтарсан судалгаа хийх, хуулийн хэрэгжилтэд мониторинг, үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл туурвих зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

   Мөн хуульчдыг тодорхой эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлж, хамтарсан сургалт зохион байгуулах юм. Тодруулбал, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх, хуульчдад хичээл заах, сургалтын арга хэлбэрийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

   Түүнчлэн ХЗС нь Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын шаардлагыг хангасан сургагч багшийг хуульчдын үргэлжилсэн сургалтад багшаар оролцуулахын зэрэгцээ хуульчдын үргэлжилсэн болон хамтарсан сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд сургалтын танхимаар хангахад дэмжлэг үзүүлэх юм.

   Мөн санамж бичгийн хүрээнд Хуульчдын холбоо нь  ХЗС-ийн  оюутнуудыг мэргэших болон танилцах дадлага хийх боломжоор ханган ажиллахаар боллоо.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 22 цаг 46 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27