УЕПГ-ЫН ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

        Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хамт олон Монголын Хуульчдын холбооны төлөөллийг 2022 оны долоодугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

     Уулзалтаар УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэн нь Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллаж ирсэн, энэхүү хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлэн үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

   Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших “Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2020 онд мэргэжлийн ур чадвар бүхий прокурор, ажилтныг төлөвшүүлж хөгжүүлэх зорилгоор “Прокурорын байгууллагаас сургалтын талаар баримтлах үзэл баримтлал”-ыг баталж, сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна. Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч олон улсын нийтлэг жишигт тулгуурлан, орчин үеийн шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн хөтөлбөр гаргасан. Тус хөтөлбөрийн хүрээнд прокурорын сургалт, туслах ажилтны сургалт, захиргааны албаны ажилтны сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэр дундаа прокурорын сургалтыг үргэлжилсэн хэлбэрээр улс орон даяар ажиллаж байгаа бүх прокурорыг хамруулж зохион байгуулна. Ингэхдээ Монголын Хуульчдын Холбоотой хуульчдын үргэлжилсэн сургалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.  Мөн багц цагийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хамтарсан хэлэлцүүлэг хийх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

     Монголын Хуульчдын холбоо нь 6100 гаруй хуульчтайгаас 500 гаруй гишүүн прокурортой бөгөөд УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй  хамтран ажиллаж, прокурорын үргэлжилсэн сургалт зохион байгуулах, бусад хэлэлцсэн асуудлыг дэмжин, сургалт судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа харилцан илэрхийлэв.

 

     Мөн уулзалтын үеэр УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй танилцав. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
16 цаг 49 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06