ЭМГЭНЭЛ

ДАГВАДОРЖИЙН ТУНГАЛАГ 

/1954-2022/

   Монголын Хуульчдын холбооны гишүүн, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын гавьяат хуульч Дагвадоржийн Тунгалаг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

   Д.Тунгалаг нь 1954 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, 1982 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. 1973-1980 онд нийслэлийн 45 дугаар сургуульд химийн лаборант, 1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч, 1992-1993 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, 1993-2015 онд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2020 оноос Монгол Улсын дээд шүүхийн Eрөнхий шүүгчийн Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

   Мөн Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гийн тусламжаар хэрэгжсэн “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн eрөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар 2010 оноос өдгөөг хүртэл ажиллахдаа иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулж, манлайлсан юм.

     Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, Монгол Улсын хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, 'Монгол Улсын гавьяат хуульч" цол, тэмдэг, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас" одон, "Шүүхийн тэргүүний ажилтан", "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгүүд, Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн eрөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” зэргээр тус тус шагнажээ.

     Д.Тунгалагийн ухаалаг, хүнлэг, хөдөлмөрч, тусархаг, нөхөрсөг, гэгээн дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
16 цаг 50 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06