ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

      Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 198 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн шинэ хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

    Тангараг өргөх ёслолыг Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Монгол Улсын гавьяат багш, Хууль зүйн ухааны доктор, профессор Ш.Цогтоо, МХХ-ны Зөвлөлийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, МХХ-ны Зөвлөлийн гишүүн Д.Халиунаа, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга, УЕПГ-ын хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, МХХ-ны Зөвлөлийн гишүүн, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, МХХ-ны Сургалтын хорооны дарга, УЕПГ-ын хэлтсийн дарга  Ц.Батболд, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нар хүндэт зочноор оролцож, шинэ хуульчдад баяр хүргэн амжилт хүсэв. 

      Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2022 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн гишүүнээр элсэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан эрх зүйчдийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг нь олгосон юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг 59 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06