МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

2022 оны 11 дүгээр сарын 27                                                                                                                                                         Улаанбаатар хот

 

Нэг. Зорилго

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтын хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг гаргаж, Хуульчдын холбооны ээлжит Тавдугаар Их хуралд танилцуулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино. 

Хоёр. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх

   Хуульчдын холбооны гишүүн хуульч тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

      1.1 Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан           шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

    1.2 .Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08:00 цагт эхэлж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

 

Дөрөв. Нэр дэвшигчид тавих шаардлага

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдын байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 60 нас хүрээгүй, эсхүл бүрэн эрхийн хугацаанд 60 нас хүрэхгүй байх.
  2. Эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй;
  3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн;
  4. Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;
  5. Хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан;

 

Тав. Бүрдүүлэх баримт бичиг

   Хуульч нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  1. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /Хавсралт 3-ыг бөглөнө үү/ Мэдүүлгийн маягт татах
  2. Сонгуулийн мөрийн хөтөлбөртэй бол түүний хуулбар
  3. “4x6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацааг тодорхойлох баримт;
  6. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  7. Боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  8. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетын маягт 1-ийн дагуу);

 

Зургаа. Хүсэлт ирүүлэх хугацаа, хаяг

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Монголын Хуульчдын холбооны тавдугаар Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг дор дурдсан хаягаар хүлээн авна.

  1. Цахим шуудангаар илгээх бол info@mglbar.mn;
  2. Биечлэн ирэх, эсхүл шуудангаар явуулах (Хүсэлт ирүүлэх сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх) бол “Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 406 тоот”;

 

Долоо. Нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материал

7.1. Нэр дэвшигч нь дор дурдсан хэлбэрээр сурталчилгаа явуулж болно. Үүнд:

7.1.1. Нэр дэвшигчийн танилцуулга (А4-ийн хэмжээтэй 3 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр)

7.1.2. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр (А4-ийн хэмжээтэй 5 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр)

7.1.3. Нэр дэвшигчийн зурагт хуудас 2 ширхэг (Хэмжээ: 160х60, босоо хэлбэртэй, хөлтэй байна)

7.2. Ажлын хэсэг энэ зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасан сурталчилгааны материалыг нэр дэвшигч ирүүлсэн бол нийт Их хурлын төлөөлөгчдөд тараах ажлыг зохион байгуулах бөгөөд 7.1.3 дахь хэсэгт заасан зурагт хуудсыг хурлын танхимын гадна байрлуулна.

7.3. Энэ зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан сурталчилгааны материалыг Хуульчдын холбооны Тамгын газар хариуцан хэвлэнэ.

7.4. Нэр дэвшигч нь удирдамжид зааснаас бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

Найм. Нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт гаргах, Их хуралд танилцуулах

  1. 1. Ажлын хэсгийн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар зохих судалгааг гаргаж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргаж Хуульчдын холбооны ээлжит тавдугаар Их хуралд танилцуулна.
  2. 2. Хуульчдын холбооны тавдугаар Их хурлаар энэ удирдамжийн 7.1-д заасан урьдчилсан жагсаалтыг хэлэлцэж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

Ес. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хуульч нь Хуульчдын холбооны бусад бүтцийн байгууллага (Зөвлөл, Хяналтын зөвлөл)-д давхар нэр дэвшихгүй байх.

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус холбооны Тамгын газрын 70116364 утсаар холбогдож авна уу.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг 58 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06