МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР П.ОДГЭРЭЛ СОНГОГДЛОО

       Монголын Хуульчдын холбооны тавдугаар их хурал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

        Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 474 төлөөлөгчөөс 401 нь оролцов. Хурлыг нээж, Хуульчдын холбооны дөрөв дэх Ерөнхийлөгч Б.Өнөмөнх үг хэллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг уламжилж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

     Хуульчдын холбооны тавдугаар их хурлын хуралдаан даргалагчаар шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Тэргүүлэгчдээр прокурор О.Мөнхбаатар, өмгөөлөгч Г.Наранбаатар, хуульч Ө.Жамбалсүрэн, нотариатч  Д.Гантулга нар сонгогдон ажилласан бол тооллогын комиссын даргаар өмгөөлөгч Ц.Мөнхбат, гишүүдээр шүүгч А.Мөнх-Өлзий, прокурор П.Батболд, нотариатч  Л.Уранчимэг, хуульч А.Болор  нар ажиллав.

      Хуульчдын холбооны тавдугаар их хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл, Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох асуудлуудыг хэлэлцсэн. Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Зоригтбаатар танилцууллаа. Мөн Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн гишүүн Д.Халиуна танилцуулсан. 

            Хуульчдын холбооны ерөнхийлөгчид Шагдарсүрэнгийн Алтангадас, Бямбацогтын Алтаншагай, Ганбатын Батзаяа, Лхагвасүрэнгийн Галбаатар, Пүрэвдолгорын Одгэрэл, Чинзоригийн Өнөржаргал, Мөнхцэцэгийн Шинэбаяр нарын хуульчид нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсний дараа төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулсан юм.

              Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ш.Алтангадас 2.48, Б.Алтаншагай 4.04, Г.Батзаяа 18.59, Л.Галбаатар 0.53, П.Одгэрэл 47.43, Ч.Өнөржаргал 9.45, М.Шинэбаяр 16.44 хувийн санал авч, нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал аваагүй тул төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан нэр дэвшигч П.Одгэрэл, Г.Батзаяа  нарын дунд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтын дүнгээр П.Одгэрэл 75.98 хувийн санал авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

 

  

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг 4 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06