"ФЕМИДА-2022" ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ, ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО

          Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 12 дугаар сарын 22-ны үдэш “Фемида-2022” шилдэг хуульч шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөх чиглэлээр бусдадаа үлгэр дуурайлал болон манлайлж, 2022 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн шилдэг хуульчдыг тодрууллаа.

     Ёслолын ажиллагаанд “Чимид” сан, Нээлттэй нийгэм форум, Азийн сан, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурор, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим зэрэг байгууллагын зочид болон Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүд, Хороодын дарга, тэргүүн нарын төлөөлөл, өмгөөллийн нөхөрлөлүүд, Хууль зүйн их сургуулиудын төлөөлөл, ахмад хуульчид оролцож, шилдэг хуульчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

       Шилдэг хуульчдыг шалгаруулах үеэр Монгол Улсын Гавьяат хуульч, Гавьяат багш цолоор шагнуулсан Ж.Бямбаа, Х.Сэлэнгэ, Б.Цэрэндолгор болон Хууль зүйн ухааны доктор В.Удвал, Б.Бат-Орших нарт хүндэтгэл үзүүллээ.

Монголын Хуульчдын холбооны 2022 оны шилдэг хуульчаар дараах хуульчид шалгарлаа:

Шилдэг шүүгч: Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энэбишийн ЗОЛЗАЯА

Шилдэг прокурор: Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Даваагийн БАЯНЖАРГАЛ

Шилдэг өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Өмгөөллийн Ландмэнь Консалтинг ХХН-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Энхтайваны ГАНХӨЛӨГ

Шилдэг хуульч эрдэмтэн: Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга, Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач прокурор, доктор (Ph.d) Цэвэлмаагийн  МӨНХБАТ

Шилдэг про боно хуульч: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Очиржанцангийн ЧУЛУУНЦЭЦЭГ

Шилдэг нотариатч: Монголын Нотариатчдын танхимын гишүүн, Нийслэлийн тойргийн нотариатч Хадбаатарын ТҮМЭН-ӨЛЗИЙ

Шилдэг хуулийн зөвлөх: МУИС-н ХЗС-н нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистр, доктор (Ph.d) Төртогтохын НАРАНЦОГТ

Шилдэг залуу хуульч: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Баатарсайханы  АГАР-ЭРДЭНЭ

Шилдэг хуульч мэргэжилтэн: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Маамбын   ҮНЭНБАТ

Шилдэг салбар зохицуулагч: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Өмнөговь аймгийн салбар зохицуулагч, өмгөөлөгч Эрдэнэсайханы ДӨЛГӨӨН

                                

Шилдэг өмгөөллийн нөхөрлөл: Өмгөөллийн “Ди Би энд Жи Ти Эс” нөхөрлөл

Шилдэг хороо: Монголын Хуульчдын холбооны  ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРОО тус тус шалгарлаа.

Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан Ж.Бямбаа, Х.Сэлэнгэ, Б.Цэрэндолгор болон Хууль зүйн ухааны доктор В.Удвал, Б.Бат-Орших нарт хүндэтгэл үзүүллээ.


Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр дараах хуульчид шагнууллаа: 

Өмгөөлөгч О.Вандандорж, Г.Дэлгэрсайхан, Ж.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэмөнх, Б.Булгантамир, В.Болормаа, Б.Буянжаргал, "Говь хангай мебель" ХХК Хууль эрх зүйн газрын хуульч Д.Майцэцэг нар Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдлаа. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг 4 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06